Saturday, March 16, 2013

Хайртыг минь булаасан хавар

... Гудмаар хүүхдүүд шаагилдан гүйнэ. Машины дуут дохио хаа сайгүй хангинасан нэг л тийм завгүй Улаанбаатарын үдэш. Гэхдээ энд нэг л амар тайван, чимээгүйн дундах жаргал байгаа нь чинийхээ гараас хөтлөөд хорвоог инээдээрээ чимэх чи бид хоёрын хайр.
Чиний гар дулаахан юм. Гүйээ, халуун юм. Бяцхан гарыг минь бүхэлд нь атгах чиний энэ гар цаанаа л дотно. Хорвоогийн хамгийн найдвартай тэр гараас атгасан хүн гэдгээ мэднээ, би. Хайрт минь, чамд хэлэх үг зөндөө байгаа ч бодолдоо л би ийн хэлж сууна. Хорвоо уудам, амьдрал богинохон гэдэг. Би уудам хорвоог чамтай туулж, богинохон амьдралын замаар хамтдаа алхана гэж одоо шийдэж байна. Чи намайг мэднэ тиймүү.. Би чамд хайртай гэдгийг. 
Чи минь инээж байна. Жаргалтайгаар инээх чинийхээ энэ инээдэд хичнээн татагдсаныг чи одоо лав мэдэхгүй байгаа даа.. Хэлэх үг их хэрнээ, хэлж чадахгүй юм. 
Байз, байз.. чиний наад, яг энэ инээд.Цаанаа л эхэмсэг харагдаж байна. Хайрт минь ямар азаар би чамтайгаа учирав аа. Би чамд хайртай. Үнэхээр их хайртай. Би бас чи бид хоёр нэг нэгнийхээ төлөө төрсөн ч юм шиг.. Хайраа, чамдаа би зөндөө хайртай.

                        *          *          *           *          *
...Энэ өдөр саяхан мэт санагдах юм. Хэдийнээ зургаан жил өнгөрчээ. Чамтай алхдаг замаараа ганцаар гиеүрэн алхаж удтал санасан тэр л царайг сэтгэлдээ ургуулан бодож байна. Чи бидни дурсамж, чиний "хайраа" гэж дуудах хоолойг би сонсоод ч байх шиг. Би чамайг ямар ихээр санана вэ. Амьдрал хүний жаргалд бялхаж, зовлонд ханадаггүй бололтой. Чамайгаа харах хамгийн дээд жаргал ч, чамайгаа хүнийх болсныг мэдэх хамгийн гүн зовлон байсым шүү..