Thursday, June 14, 2012

Эрээ хураагүй...

Аягуу сониоон хүн гэж..
Нэгэнтээ та бас ингэж бодож үзсэн л байх. Юм гэж их сонин байхын.
Өнөөдөр хэцүү санагдсан юм хэдэн өдрийн дараа ч амархан санагдах үе байна. Хэцүүдээ гээд эхлэхгүй юмыг зориглоод эхлэхлээр аягуу амархан болоод хийгдэх өдөр ч байхын.
Хорвоогийн сонинг гайхаад барахгүй нь ээ. тэнгэр хүртэл сонин.
Өглөө нь нар шарж байснаа, өдөр нь үүл хуралдаж бороо орно. гэртээ байхад хүйтэн санагдаад гараад ирэхээр шатам халуун байх юм. Хэзээ ч уулзахгүй, хэзээ ч таарахгүй юм шиг хэрэлдэж байсан хүмүүс сайн найзууд болоод хөтлөлцөн явах өдөр ч байхы, тэгснээ бүр хэзээ ч хагацашгүй юм шиг байснаа бүр дайсан шиг болсон хүмүүс ч байхын, өө бүр аягуу шударга юм шиг харагдсанаа дэндүү хуурамч хүн ч байхын, хүний чин сэтгэлийг ялгах үнэхээр хэцүү. хэрвээ амархансан бол сайхнаа... би лав хорт могойноос лав өөрийгөө хол байлгаж чадахсан. ккк

Гэхдээ бас хорт могойнд нэг удаа хоёр удаа хатгуулах зүгээрийнмаа, өнгийг нь мэдээд дахин ямар ч хорт могойг сайн таних чадвартай болохын ккк

эрээ хураагүй энэ амьдралын сонин дуусахгүй нь ээ дуусахгүй нь

No comments:

Post a Comment