Wednesday, July 17, 2013
"Энэ учрал хэзээ төгсөх бол"
Би саяхныг хүртэл хүмүүсийн хоорондоо харилцаанд цэг гэж байдаг гэж бодоогүй ээ. Уурлаж гомдохоор юм болсон ч, ямар нэг гарах гарцгүй мэт нөхцөлд орсон ч ямар нэгэн байдлаар тэнд харилцааны жижиг гэрэл заавал гийж, харилцаагаа хадгалан авч үлдэж болдог гэж боддог байлаа. Байлаа шүү дээ.
Одоо харахлээр ямар нэг учралд эхлэл байсан шигээ, төгсгөл гэж байдаг бололтой. Нэг л тохиолдол хэзээ ч төгсөхгүй. Нэг эхийн савнаас цувж төрсөн ах дүүс мөн аав ээжүүд.. Өөр ямар ч тохиолдолд хүний харилцаа сэвтвэл төгсч болдог ХУУРАМЧ.
Сайн найзууд:
Тэд бол хамгийн хагацашгүй хүмүүс мэт санагдах ч, чи хэрэгцээгүй үед, чи хэн ч биш болох үед орхиж чадах хүмүүс. Архичин залуутай, биеэ үнэлэгчтэй дотно найз байх хүсэлтэй хүн төдий олон байх боловуу даа.
Амраг хос:
Хайртай л гэнэ.. гэхдээ амраг хосын хайр тэгтлээ үнэнч байж чадах боловуу. Сайхны цаана сайхан гэгчээр хэн нэгэн сайхан нь гарч ирэхэд чи бас л алга болно. Магадгүй чиний талаар дурьтатгал үлдэх ч чиний төлөө гэх цохилох зүрх нь зогссон байна байх.
Энэ хорвоо дээр гэр бүлээс минь илүү харилцаа байхгүйг ухаарах ч...
танилцсан хүнээсээ сэтгэл дотроо би энэ харилцаа хэзээ төгсөх болоо гэж асуудаг тийхэн ядмаг нэгэн байхыг хүсэхгүй. Гэвч, үнэхээр хэн нэгний өмнө хариуцлагатай байхыг мэдэхгүй хүмүүсийн дунд заримдаа тэнэг юм шиг амьдарч байгаагаа мэдрэх юм.
Хоёр хүн танилцаж эхлээл их бага ямар нэг хэмжээгээр нэгнийхээ өмнө хариуцлагатай шүү дээ.
Ядаглаад л энэ чинь хүн ёсны хувьд.
Гэвч хүмүүс шууд л бүхнийг байгаагүй мэтээр ор тас мартана. Яахаа алдтлаа үзэн ядахаар байсан ч, энэ амьдралд төгсгөл буйг санаад ядаж харилцааг эрүүлээр төгсгөж сурах юмсан.
Labels:
Бодол
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment