Saturday, March 16, 2013

Хайртыг минь булаасан хавар

... Гудмаар хүүхдүүд шаагилдан гүйнэ. Машины дуут дохио хаа сайгүй хангинасан нэг л тийм завгүй Улаанбаатарын үдэш. Гэхдээ энд нэг л амар тайван, чимээгүйн дундах жаргал байгаа нь чинийхээ гараас хөтлөөд хорвоог инээдээрээ чимэх чи бид хоёрын хайр.
Чиний гар дулаахан юм. Гүйээ, халуун юм. Бяцхан гарыг минь бүхэлд нь атгах чиний энэ гар цаанаа л дотно. Хорвоогийн хамгийн найдвартай тэр гараас атгасан хүн гэдгээ мэднээ, би. Хайрт минь, чамд хэлэх үг зөндөө байгаа ч бодолдоо л би ийн хэлж сууна. Хорвоо уудам, амьдрал богинохон гэдэг. Би уудам хорвоог чамтай туулж, богинохон амьдралын замаар хамтдаа алхана гэж одоо шийдэж байна. Чи намайг мэднэ тиймүү.. Би чамд хайртай гэдгийг. 
Чи минь инээж байна. Жаргалтайгаар инээх чинийхээ энэ инээдэд хичнээн татагдсаныг чи одоо лав мэдэхгүй байгаа даа.. Хэлэх үг их хэрнээ, хэлж чадахгүй юм. 
Байз, байз.. чиний наад, яг энэ инээд.Цаанаа л эхэмсэг харагдаж байна. Хайрт минь ямар азаар би чамтайгаа учирав аа. Би чамд хайртай. Үнэхээр их хайртай. Би бас чи бид хоёр нэг нэгнийхээ төлөө төрсөн ч юм шиг.. Хайраа, чамдаа би зөндөө хайртай.

                        *          *          *           *          *
...Энэ өдөр саяхан мэт санагдах юм. Хэдийнээ зургаан жил өнгөрчээ. Чамтай алхдаг замаараа ганцаар гиеүрэн алхаж удтал санасан тэр л царайг сэтгэлдээ ургуулан бодож байна. Чи бидни дурсамж, чиний "хайраа" гэж дуудах хоолойг би сонсоод ч байх шиг. Би чамайг ямар ихээр санана вэ. Амьдрал хүний жаргалд бялхаж, зовлонд ханадаггүй бололтой. Чамайгаа харах хамгийн дээд жаргал ч, чамайгаа хүнийх болсныг мэдэх хамгийн гүн зовлон байсым шүү..

Чамайг энд харна гэж бодсонгүй. Тиймээ, энэ чи байсан. "Хайраа" гэж дуудах танил тэр хоолой чинийх байсан. Гартаа гурван ширхэг зайрмаг, хүүхдийн жижиг цүнх барьсан, яг л өнөө хэвээрээ инээмсэглэн алхах чамайг би харсандаа итгэхгүй байлаа. Чи мөн байна. Тиймээ чи мөн байсан. Гэхдээ, надруу хардаг тэр инээдээр чи хаа нэгтээ тэмүүлэн мишээх юм. Хөөрхөн хүү, эгдүйтэй охиноо хөтөлсөн царайлаг, туяхан бүсгүйрүү чи инээж байна. Шууд л би мэдсэн. Энэ бол чиний минь гэр бүл. Тэр минь гэр бүлтэй болж.
Чамайг харсандаа зүрх минь догдолж багтаж ядан байхад чиний гэр бүлийг харж сандарч дотроо баярлах, хардах, харамлах, гомдох бүхэн зэрэгцсэн..

Бидний эхэлсэн хайр төгсгөлгүй гэж зүрх шивнэсээр байх энэ л мөчид харсан зүйлдээ итгэж чадахгүй уйлж суухын зовлонг чи минь төсөөлөх боловуу.
Эргээд ирэхэд чинь, чамайгаа эхнэрээ болгоноо гэдэг ганцхан өгүүлбэрт дэндүү найдсандаа ямар их яаарч ирснийг чи мэдэхүү. Энэ ялтай мэт жилүүд өнгөрөхөд л чамруугаа очино, бидний жаргал эхэлнэ дээ гэж хоног тоолон хүлээсэнсэн.. Бүх юм миний мэдээгүй тэр өдөр дууссан байж..
Хамгийн сүүлд яриад хайртай шүү чамдаа гэж хэлсэн тэр л өдөр, чи надаас бүр мөсөн явсан юм байж..

No comments:

Post a Comment