Эрх чөлөөний галзуурал...
Wednesday, July 17, 2013
"Энэ учрал хэзээ төгсөх бол"
Би саяхныг хүртэл хүмүүсийн хоорондоо харилцаанд цэг гэж байдаг гэж бодоогүй ээ. Уурлаж гомдохоор юм болсон ч, ямар нэг гарах гарцгүй мэт нөхцөлд орсон ч ямар нэгэн байдлаар тэнд харилцааны жижиг гэрэл заавал гийж, харилцаагаа хадгалан авч үлдэж болдог гэж боддог байлаа. Байлаа шүү дээ.
Одоо харахлээр ямар нэг учралд эхлэл байсан шигээ, төгсгөл гэж байдаг бололтой. Нэг л тохиолдол хэзээ ч төгсөхгүй. Нэг эхийн савнаас цувж төрсөн ах дүүс мөн аав ээжүүд.. Өөр ямар ч тохиолдолд хүний харилцаа сэвтвэл төгсч болдог ХУУРАМЧ.
Saturday, March 16, 2013
Хайртыг минь булаасан хавар
... Гудмаар хүүхдүүд шаагилдан гүйнэ. Машины дуут дохио хаа сайгүй хангинасан нэг л тийм завгүй Улаанбаатарын үдэш. Гэхдээ энд нэг л амар тайван, чимээгүйн дундах жаргал байгаа нь чинийхээ гараас хөтлөөд хорвоог инээдээрээ чимэх чи бид хоёрын хайр.
Чиний гар дулаахан юм. Гүйээ, халуун юм. Бяцхан гарыг минь бүхэлд нь атгах чиний энэ гар цаанаа л дотно. Хорвоогийн хамгийн найдвартай тэр гараас атгасан хүн гэдгээ мэднээ, би. Хайрт минь, чамд хэлэх үг зөндөө байгаа ч бодолдоо л би ийн хэлж сууна. Хорвоо уудам, амьдрал богинохон гэдэг. Би уудам хорвоог чамтай туулж, богинохон амьдралын замаар хамтдаа алхана гэж одоо шийдэж байна. Чи намайг мэднэ тиймүү.. Би чамд хайртай гэдгийг.
Чи минь инээж байна. Жаргалтайгаар инээх чинийхээ энэ инээдэд хичнээн татагдсаныг чи одоо лав мэдэхгүй байгаа даа.. Хэлэх үг их хэрнээ, хэлж чадахгүй юм.
Байз, байз.. чиний наад, яг энэ инээд.Цаанаа л эхэмсэг харагдаж байна. Хайрт минь ямар азаар би чамтайгаа учирав аа. Би чамд хайртай. Үнэхээр их хайртай. Би бас чи бид хоёр нэг нэгнийхээ төлөө төрсөн ч юм шиг.. Хайраа, чамдаа би зөндөө хайртай.
* * * * *
...Энэ өдөр саяхан мэт санагдах юм. Хэдийнээ зургаан жил өнгөрчээ. Чамтай алхдаг замаараа ганцаар гиеүрэн алхаж удтал санасан тэр л царайг сэтгэлдээ ургуулан бодож байна. Чи бидни дурсамж, чиний "хайраа" гэж дуудах хоолойг би сонсоод ч байх шиг. Би чамайг ямар ихээр санана вэ. Амьдрал хүний жаргалд бялхаж, зовлонд ханадаггүй бололтой. Чамайгаа харах хамгийн дээд жаргал ч, чамайгаа хүнийх болсныг мэдэх хамгийн гүн зовлон байсым шүү..
Thursday, June 14, 2012
Гоолиногоо гэж..
Фэйсбүүк дээр янз бүрийн сонирхолтой юм үлдээдэг ГООЛИНГООгийнхондоо баярлалаа.
энэ аягуу таалагдав. нээрээ яагаад гэдгээ мэдэхгүй л инээж, бас тэврэхийн төдийд зөөлөн уярах эмэгтэй хүн шүү....
энэ аягуу таалагдав. нээрээ яагаад гэдгээ мэдэхгүй л инээж, бас тэврэхийн төдийд зөөлөн уярах эмэгтэй хүн шүү....
Тийм
ээ, би бол бүсгүй хүн. Би “ТАТ” гэсэн бичигтэй хаалгыг уншсаар байж
түлхдэг. Би яагаад инээгээд байгаагаа тайлбарлах гэж байхдаа ч өөрөө
чангаар инээсээр байдаг.
Би аль нэг өрөө рүү явж орчихоод, гэнэт яагаад тийшээ орсноо мартаж орхидог. Би тоо бодохдоо хааяа хуруугаа оролцуулдаг.
Би хайртай хүмүүсээсээ өөрийнхөө өвдөлтийг нуудаг. Тийм ч урт түүх биш байсан ч би ”ярьвал урт түүх болно оо” гэж булзааруулдаг. Би чиний бодож байгаагаас ч илүү их уйлдаг. Надад санаа тавьдаггүй хүмүүст ч гэсэн би санаа тавих дуртай.
Шарах шүүгээний дохио дуугарахаас өмнө би олон юм амжуулахыг хичээдэг. Чи намайг сонсохгүй байсан ч, би чамайг сонсдог. Намайг ердөө л тэврэхэд би эмчлэгдэхээр...
Би тийм л зөөлхөн, гэнэн хонгор эмэгтэй хүн.

Эрээ хураагүй...
Аягуу сониоон хүн гэж..
Нэгэнтээ та бас ингэж бодож үзсэн л байх. Юм гэж их сонин байхын.
Өнөөдөр хэцүү санагдсан юм хэдэн өдрийн дараа ч амархан санагдах үе байна. Хэцүүдээ гээд эхлэхгүй юмыг зориглоод эхлэхлээр аягуу амархан болоод хийгдэх өдөр ч байхын.
Хорвоогийн сонинг гайхаад барахгүй нь ээ. тэнгэр хүртэл сонин.
Өглөө нь нар шарж байснаа, өдөр нь үүл хуралдаж бороо орно. гэртээ байхад хүйтэн санагдаад гараад ирэхээр шатам халуун байх юм. Хэзээ ч уулзахгүй, хэзээ ч таарахгүй юм шиг хэрэлдэж байсан хүмүүс сайн найзууд болоод хөтлөлцөн явах өдөр ч байхы, тэгснээ бүр хэзээ ч хагацашгүй юм шиг байснаа бүр дайсан шиг болсон хүмүүс ч байхын, өө бүр аягуу шударга юм шиг харагдсанаа дэндүү хуурамч хүн ч байхын, хүний чин сэтгэлийг ялгах үнэхээр хэцүү. хэрвээ амархансан бол сайхнаа... би лав хорт могойноос лав өөрийгөө хол байлгаж чадахсан. ккк
Гэхдээ бас хорт могойнд нэг удаа хоёр удаа хатгуулах зүгээрийнмаа, өнгийг нь мэдээд дахин ямар ч хорт могойг сайн таних чадвартай болохын ккк
эрээ хураагүй энэ амьдралын сонин дуусахгүй нь ээ дуусахгүй нь

Алдаа бас дахин алдаа
ээ дээ, ер нь ч нэг алдаа гаргахгүй амьдрах юмсан гэв чиг болохгүййннннн..... хммм
нэг дэх долоо хоног, яая даа байз
хоёр дахь долоо хоног, за яахав чи чаднаа
гурав дахь долоо хоног, би чаджийна
дөрөв дэх долоо хоног, чадаал байгаа
тав дахь долоо хоног, чадсан шүү
зургаа дахь долоо хоног, амьдрал минь нэг л жаргалтай..... кккк

Хамгийн цэвэрхэн хот Улаанбаатар
Сонгууль болох гэж байгааг манай блог уншигчид мэдэх л байлгүй... хэхэ
Хот нэг л өөр өнгөтэй байгааг харж байна уу.. Аая хаа сайгүй дуу эгшиглээд л нэг л их жаргалтай хот шиг.Гадуур цэцэг ногоо тариал, цэцэрлэгүүдийг цэвэрлэж, суудаг сандалыг нь солиод л, түүгээр ч барахгүй байрны урд байдаг тоглоомууд нэмэгдээл.....
Нэг л цэвэрхэн бас нэг л тохитой.
Өө бүүр гар утас хүртэл аягуу гоё. Утасдаад л таны санал юу байна, би тэндэхийн нэр дэвшигч байнаа ч гэх шиг.. энгийн үедээ бас ингэж асуудаг ч байсан болоосой.
Жил бүр сонгууль болдог ч болоосой гэж бодох юм.
Тэгвэл ч хамгийн үзэсгэлэнтэй хот Улаанбаатар байна байхаа.. кк

Блоггүй байнаа гэдэг хэцүү...
Men in light блоггүй байна гэдэг ёстой хэцүү юм байна. Юм бичнээ, нэмнээ
Subscribe to:
Comments (Atom)