гадаа бороо орж сэтгэлийг нээх сонин гижигдээд..
Хэрвээ хэн нэгэн таныг гижигдвэл та магадгүй инээх байх. Харин миний хувьд, энэ гижигдэлт сэтгэлийн тэр нэгэн эмзэгхэн утсыг тасартал нь татах мэт..
Өнөөдөр өглөө нагац талын нэгэн эгчийгээ алсын замд үдсэн. Холоос хол тэр эгч минь амар тайван өөрийн нутагруугаа явсан. Яагаад өөрийн нутаг гэснийг та магадгүй ойлгохгүй л байх.
би хорин гуравхан настай охин.. Насыг минь сонсвол үхэл хагацал төдийлөн санаанд минь буухгүй биз гэж настайчууд хэлэх байх.
Үнэхээр их бодогддог.. Бодогдохын дээдээр бодогддог.
Хайртай бүхнээсээ ганцаархнаа хагацаж салаад, хүйтэн шороон доор бие цогцос минь гав ганцаар булшлагдана гэхээс, идэх дуртай бүхнээ идэж чадахгүй, явах дуртай газруудад миний мөр дутна гэхээс, хайрлан хүндэлдэг найз нөхөд гэр бүл минь цагийн аясаар намайг мартаж эхэлнэ гэхээс, мөрөөдөж байсан бүхэн надтай хамт үүрд замхарна гэхээс.... Би үхтлээ айдаг байсан.
Үнэхээр тийм өдрийн тухай төсөөлөх ч надад утгагүй санагддаг байлаа.
Харин аз болж би Есүст итгэж миний амьдрал цоо шинэ нэгэн гэрэл орж ирсэн нь, миний амьдралд дахин нэг үнэн найдвар төрсөн нь, миний бодлыг урсган цоо шинэ хайрын гэгээ татсан нь би үхэх тэр цагт гэртээ харина гэдэг агуу бас гайхалтай үнэн юм.
Энэ дэлхий таных бас минийх биш гэдгийг та мэдэхүү?
Хэрвээ таных юм бол, хэрвээ минийх юм бол би энэ дэлхийдээ үүрд үлдэж болно шд. Гэтэл биш учраас л бид ирдэг бас явдаг. Ирэхдээ ч юу ч үгүй, явахдаа ч юу ч үгүй л явдаг.
Аваад явах нэг хүн байна уу, ядаж дуртай ганц хувцасаа аваад явж чадахуу...
Би даашинзнууддаа үнэхээр хайртай. Ганц ч даашинз байдаггүй охин надад ээж минь оёж өгдөг байсан даашинзнууд үнэхээр гоё. Томроод өөрөө ч гэр бүлээс минь бэлэглэсэн зөндөө даашинз бий. Надад бараг цуглуулга байгаа. Тийм өндөр үнээр аваагүй ч гэлээ, тэднийг би үнэтэй болгодог юм. Учир нь би аймар хайртай. Гэтэл тэднийхээ нэгийг нь ядаж би өмсөөд аваад явж чадах билүү дээ.. Үгүй шүү дээ.
Энэ дэлхий минийх биш
Цаг нь ирэхэд буцаж л таараа
Ээнэгшиж дасахын ч хэрэг үгүй
Цаг нь ирэхээр бүгдийг орхино шүү дээ..
No comments:
Post a Comment