Ганцаардлаа би чамд хайртай.. Надаас яв гэж би чамд дахин хэлэхгүй. Ганцаардал минь чам шиг сайн найз байдаггүй учраас Ганцаардал минь чамдаа би хайртай болжээ.
Хэрвээ чи байгаагүйсэн бол, хэн үнэнч найз минь вэ гэдгийг би олж мэдэхгүй байх байсан, хэрвээ чи байгаагүйсэн бол өөрийнхөө алдаа оноог олж харахгүй байсан, хэрвээ чи байгаагүйсэн бол хорвоо хуурамч гэдгийг ойлгохгүй байх байсан, хэрвээ чи байгаагүйсэн бол хаягдах, хоцрох, явуулахыг би сурахгүй байсан, хэрвээ чи байдаггүйсэн бол тэвчээрт найз нь суралцахгүй байсан...
Ганцаардал минь би чамд хайртай. Бүр дурлам хайртай.
Ганцаардал чамтай хамт байхдаа би хүссэн бүхнээ хийж чаддаг нэг л ертөнц нь чи. Чамтай байхад хүссэнээрээ уйлж, хүссэнээрээ инээж, хүссэнээрээ алхаж, хүссэнээрээ уурлаж, хүссэнээрээ бодож, хүссэнээрээ идэж, хүссэнээрээ ууж, хүссэнээрээ солиорох учраас надад эрх чөлөөг бас миний ертөнцийг бэлэглэдэг чамд баярлалаа..
Ганцаардал минь, яв гэдэг үгээр чамтай би тулалдахгүй. Дуртай үедээ над дээр ирж, дуртай үедээ надаас яваарай. Чамайг явах тэр үед өөр нэгэн ганцаардлыг би хүлээхгүй. Цор ганц байх Ганцаардал найз минь чамдаа би хайртай. Цор ганц байх ганцаардал чамд дурладаггүй байсанд уучлаарай..
No comments:
Post a Comment