Friday, June 8, 2012

Сайн эгч

Заа, дүүтэй байж эгч, ахынхаа зовлонг би мэдэрдэг.. хаха

Заримдаа би дүүгээ балбамаар санагдах үе байдаг, өө бүр заримдаа бүр эсрэгээр хайр хүрсэндээ тэвэрч аваад үнсмээр үе ч байнаа. Ялангуяа эсрэг хүйсний дүүтэй байх. Өөө хэцүү хэцүү.
Эрэгтэй дүү маань миний ах шиг, найз шиг, заримдаа бүр дайсан шиг болдог үе бий.

ах шиг үедээ байн байн утасдаад л хаана явна, гэртээ ир, тосъё, хэн хүргэж өгөхүү, хүргэж өгөх хүнийхээ нэрийг хэл гэх мэтчилэн. За тэгээд гэртээ ирмэгц шөнө байнаа юм идмээргүй байна, маргааш идий гэвэл үгүй яг одоо ид, яаж өлсөж унтдаг юм гээд амруу чихих шахна. энэ миний ах болсон эрэгтэй дүү шүү дээ.

харин найз шиг үедээ хамт алхая, кинодий, хоолонд орий гээл эхэлнэ. Бид ер нь ойр ойрхон хоюулахнаа цаг өнгөрөөдөг. Эгч дүүгийн өдөр хийдэг гэхүү дээ. Зураг авхуулна, дэмий гадуур явна гээд. Бас элдвийг ярилцана. За голдуу над дээр төвлөрч их юм ярина шүү дээ.

Дайсан шиг үедээ юу ч хэлсэн үг сонсохгүй, юу ч хий гэсэн зөрдөг үеийг нь би хэлдэг юм. Намайг бүр байж яадуулдаг үе деед минь байдаг. олоон жилийн зайтай байж.... гээд л миний хувийн амбиц, дүүгийн эгч шүү би гэдгээ мэдрэх үе байдаг. Тэр үедээ бүр аягуу сонирхолтой юм их болноо. За энэ бол гэр бүлийн нууц кк

ямар ч байсан энэ цагуудаас би дүү миний найз шиг энэ цагт би аягуу дуртай. Хоюулахнаа дотночлон өнгөрөөдөг цаг учраас дотно бүхнээ ярилцах боломж ч олддог. ийм үедээ хэн нь ч хэндээ заахгүй, тушаахгүй, эсэргүүцэхгүй.. Зүгээр л аймар лаг эгч дүү найзууд болцгоодог.
хийх үйлдэл бүрээс минь эмэгтэй хүний талаар сурч, миний байж байгаагаас эмэгтэй хүнийг дүгнэж, бас амьдралтай танилцаж байдаг болохоор хариуцлага надад байнга өдөр бүр, цаг ямагт байгааг би ухаардаг. Тэр бүр амжилт олохгүй үе байнаа. Юу ч сайхнаар хийх гэж хичээгээд дүү дагаж сурахгүй үе байна. тэгсэн хэрнээ амны алдаагаар нэг муу үг хэлсэн бол яг дуурайх үе ч байдаг.
Дүүг хүмүүжүүлнэ гэдэг бол асар их тэвчээр юм билээ. Дүүдээ үлгэр жишээ эгч байна гэдэг бол миний бас нэгэн мөрөөдөл...

No comments:

Post a Comment