Friday, June 8, 2012

Мөрөөдөл минь

Би бодохдоо хүн мөрөөдөлтэй байх ёстой л гэж боддог.. Агуу мөрөөдөл, том мөрөөдөл, их мөрөөдөл, хүчтэй мөрөөдөл байх албагүй. Зүгээр л мөрөөдөх хэрэгтэй. Бусдад өчүүхэн санагдах ч хамаагүй зүрхний чинь гүнд чамайг хөдөлгөн байдаг, байж ядуулдаг нэг  /ядаж нэг / мөрөөдөл байх л ёстой. Тэр үед хүн амьд байж чаддаг юм шиг байна лээ. Зорилго чинь мөрөөдлөөс шал өөр шүү. Зарим хүмүүс баахан жагсаалт гаргасан байдаг. Заримдаа би боддогоо. Мөрөөдөлдөө захирагдаж амьдрах нь зорилгыг бий болгоод байна уу даа гэж.

Би галзуу мөрөөдөгч. Миний мөрөөдөл тийм ч том бишээ. Хүн харвал хэхэ цагийн аясаар болох л юм байна шдээ. Наадхы чинь мөрөөдөл гэхгүй ээ, чи нэг өөр мөрөөдөл олдоо ч гэж хэлж магадгүй.
Гэсэн ч би энэ мөрөөдөлдөө аягуу үнэнч. Би багадаа л боддог байсан, одоо ч боддог. энэ мөрөөдөл насан туршид минь намайг дагуулан явна гэж би итгэдэг.
Миний тэр жижигхэн, хэн ч тоодоггүй мөрөөдөл бол би сайн охин, дүү, эгч, найз, эхнэр, ээж.....

Энэ бүгдийг нэг нэг бүлэг болгон бичье.

No comments:

Post a Comment