Буянт компанийн үйлчлэгчдэд үнэхээр баяр хүргэн, талархлаа илэрхийлмээр байсан. Монгол шиг бөхөлзөж тонголзох дургүй ард түмний дунд тийм үйлчлэгчийн зүрх сэтгэлтэй хүмүүс байгаад баяртай байна. Мөн ч бас дутагдалтай тал зөндөө л байлаа. гэсэн ч миний бичих гэж байгаа зүйлийн гол нь энэ биш ээ.
Үүрээр гадаа дулаахан.. тэнд би нэгэн охин бас залууг харж нүднээс өөрийн мэдрэлгүй нулимс урслаа.. Яагаад гээч, магадгүй та ч тэр зургийг харсан бол уйлах байсан байх. Өөрийн мэдрэлгүй урсах тэр нулимс ямар ихээр зүрхэнд минь нөлөөлсөн бэ?!
Залуухан хосууд байжээ. Тэд дөч хэргэм насны. Хоёр сайхан хүүхэдтэй, ааваа ээжээ гэж анхлан дуудаж анхны үрийн зулайг хүү нь үнэртүүлсэн, харин удаалан бяцхан охин ээжийн энгэрийг дулаацуулан ирсэн. Тэд өсч томрон дунд сургуульд орохын зэрэгцээ ээж нь нас эцэслэжээ.
Угаас хамаатан садангүй учир чандарлах ёслолд нэг муухан машинд ээж, эхнэрийнхээ шарилыг ачиж, хайрлан энхрийлэн өсгөсөн охин нь ээжийнхээ хөрөг зургийг барьсаар машинаас буун ирлээ. Амьдралаа чи яасан хатуу вэ гэх шиг хоцорч үлдсэн хань нь тамхиа хурдан хурдан баагуулан алсыг ширтэнэ. Ах хүн шүү би.. уйлдаггүйм шүү гэж хэл хазан, амьсгаа түгжин байна уу гэмээр хүү дүүгээ харцаараа аргадан зөөлөн мишээнэ.
Холын холоос ээж нь тэднийгээ зүрх сэтгэл нь эмтрэх ч та гурав минь өнгөтэй амьдраарай гэсэн эх хүний, хань хүний зовьносон сэтгэлээр ширтэх мэт....
ээжийнхээ энгэрт тоглохгүй, хийсэн хоолыг нь идэхгүй, магадгүй тэд ээжийнхээ үнэрийг нь ч дахин үнэртэж үл чадна..
ханийнхаа халамжийг амсахгүй, хайранд нь эрхлэхгүй..
Бүсгүй минь чи бүү уйл, тэд нь бүдрэлгүй заяа нь түшиж амьдрах болоосой...
No comments:
Post a Comment