Friday, June 8, 2012

Сайн эхнэр

Уаа--
энд бичих юм их гарах байхаа. учир нь би эхнэр биш юм чинь.. Төсөөлөлд янз бүрийн юм орших учраас бичих юм нь бүр ч их байна байх. Би сайн эхнэр байхсан гэж мөрөөддөг.
Эхнэр байхад өөрийгөө бэлддэг ч гэж хэлж болно. Библиэс харвал эхнэрийн талаарх олон жишээ байгаа. Гэхдээ би эхнэр эхнэртээ Рут шиг, Эстэр шиг, Саараа шиг эхнэр байхыг хүсдэг.

Дуулгавартай, Их Эзэнээс эмээгч эхнэр байхыг илүүд үздэг. Анхнаасаа зуршил болоогүй юмыг өөртөө бий болгоно гэдэг хэцүү л байна байх лдаа. Тиймээс гэрлэхээсээ өмнө өөртөө Их эзэний үгнээс эмээгч, түүнийг дагагч болгож төлөвшүүлэх тал дээр ихэд анхаардаг. Сайн эхнэр байх нь гэр бүлийн амар тайвантай их холбоотой учраас үүнийг мөрөөдөн байж залбиран гуйдаг.
Сайн эхнэрт байх сайхан шинжүүдийг өөртөө тээсэн эмэгтэй байхсан..

No comments:

Post a Comment