Friday, June 8, 2012

Сайн дүү

Би  өөрийгөө сайн дүү гэж боддоггүй ээ. Гэхдээ бас муу чиг дүү биш байх гэж бодном...

эгч бид хоёр олоон биш насны зөрөөтэй. Гэсэн ч би нэг удаа чи гэж дуудаж үзээгүй ээ. Анай гэж хүндэтгэн авгайлж дуудах нь надад их сайхан санагддаг. Эгч одоо хоёр ч хүүхдийн ээж, гэр бүлийн эзэгтэй. Хийж байгаа, ярьж байгаагаас нь эмэгтэй хүний зарим нэг үйлдлийг сурч, зарим нэг алдааг ч хардаг.

Бас би ахтай хүн. Би төрсөн ахгүй лдээ. Гэхдээ охидууд бүр л ахтай байхсан гэж хүсдэг шүү дээ. Бага байхдаа ахтай охидуудад аймар атаархдаг байлаа. Томроод больчихсон байсан юм. харин эгчтэй минь гэрлэж, манай босгыг алхсан хүн миний ах болноо гэдгийг анайгийн хайртай хүн манай гэрт ирэх цагт би мэдсэн юм. Би үнэхээр ахтай байж үзээгүй учраас ахтайгаа яаж харьцахыг ч мэдэхгүй. гэхдээ л би харахаар хайр хүрэм ахтай хүн шүү.
Ер нь сайн дүү байна гэдэг аймар хэцүүг та нар мэдэхүү. Надад бол нэг л хэцүү байдаг. Өөрийнхөөрөө юмыг хиймээр байдаг, тэд болохгүй гэнэ. Үгэнд нь ормоор байдаг, минийхтэй зөрөөд байдаг. тэгснээ надаас түрүүлээд амьдрал үзчихсэн болохоор тэдний амьдралын туршлагаар ч би замнах хэрэгтэй болно. Үүнийг нэг нэгнийхээ амьдралд орно гэдэг дээ.
Гэхдээ л нэг үнэн, ах болон эгч миний л төлөө байдаг. эцсийн үр дүн нь миний төлөө шүү дээ.

Сайн дүү байна гэдэг баланстай байхаас эхлээд олон юмыг ярьж болно. нас биед хүрсэн хойноо дүү байх нь нэг бодлын бас гоё. Нээх том бүсгүйчүүд, чацуу юм шиг харагдах хэрнээ анай гээл дуудангуут хүмүүс эргэж харах мэтчилэн... хэхэ эгч ахтай байх сайхан шүү.

No comments:

Post a Comment