Friday, June 8, 2012

Сайн охин

Би айлын дунд охин. Хүмүүс айлын дунд гэхлээр л аягуу шоовдор байдаг гэж ярьдаг. Энэ яриа нь аягуу хүчтэй намайг эзэмддэг байлаа. Шоовдор биш хэрнээ би шоовдор юм шиг өөрийгөө өөрөө шоовдорлон их удаан амьдарсаан. Гэхдээ нэгэн цагт би ойлгосон юм. Би гэр бүлийнхээ хайрлагдсан охин..
Би бага байхаасаа л аав ээжийнхээ гарт тоглож наадаж дураараа өссөн. Намайг бага байхад ч тийм л байсан одоо ч тийм.. Би одоо тавийн талыг насалж байгаа залуу хүн. Бас нас биед хүрсэн хүн. Тэгсэн ч аягуу инээдтэй нь би одоо хэрний аав ээждээ аймар эрхэлдэг. Аав гадагшаа гарах гэж байвал гүйж очиж үнсүүлээд л, аавыг ирэхээр нь бас үнсүүлнэ, хамт унтана гээд хязгааргүй эрх хүн би. Өглөө бүр ажилдаа гарахынхаа өмнө ээжтэйгээ цай ууж халуун дулаан яриа өрнүүлнэ. Та энэ жаргалыг мэдэхүү?
Хичнээн сайхан гээч.. Хүмүүс хорь гараад ирэхээрээ ээж ааваасаа тусдаа гарахын түүс болдог. Би ч удалгүй тусдаа гарна. Хайртай хүнтэйгээ гэрлэж, түүний гэрт би очино.
энийгээ бодохлээр бүр илүү сайн охин баймаар санагддаг. Би өөрийн итгэдэг Их Эзэндээ хорь гаран нас хүртлээ ээж аавынхаа дэргэд амьдрах энэ амьдралыг надад зөвшөөрсөнд нь би их эзэнд үнэхээр талархдаг. Бусад хүмүүсийн амьдралыг харвал бүгд л 18 19 зарим нь тэрнээс ч эрт үр хүүхэд нөхөр гээд явсан байдаг. Зарим нь харамсалтайгаар ээж ааваасаа хагацсан байдаг. Харин миний хувьд үглүүлэхдээ үглүүлээд, хөгжилдөхдөө хөгжилдөөд хамгийн гоё нь аав ээжийнхээ дэргэд, ээжийнхээ цай хоолыг идээд байх жаргал санагддаг.
Библи дээр ээж аавыгаа өтлөх насанд нь ачилла. тэгвэл чи ерөөгдөж урт насална гэдэг. Би хурим хийхдээ аавынхаа ерөөлийн авмаар байна. Аав ээжийнхээ ерөөлийг нь авч ерөөгдсөн охин баймаар байгаа. тэдний дээр байдаг мэргэн ухаан, сайн сайхан бүхэн тосолгоо болон над дээр ирэхийг би хүсдэг.

Ээж аавыгаа ачилласан сайн охин байна гэдэг чинь өнөөдөр юу хийж байгаагаараа л тэднийгээ ачилж байдаг юм байна лээ. Аав ээж бөөн баяр болдог юм чинь...

Би лав сайн охин. ээж аавын хайртай охин.

No comments:

Post a Comment