Хэн ч мэдэхгүй нэгэн хотын
Хэн ч мэдэхгүй нэгэн арал дээр
Хэний ч танихгүй тэр л өнгөөр
Хамаг чангаар орилон би дуулахсан
Огт танихгүй нэгэн газар
Огтоос мэдэхгүй өндөр ууланд
Орь ганцаар өгсөн гараад
Онгоц мэт нүүрэглэн нисэхсэн
Юу ч байхгүй хоосон хөндийд
Зүгээ ч оломгүй тал газар
Юунд ч хязгаарлагдалгүй орь ганцаар
Зүгээр л дураар бүжихсэн
Төгсгөл нь үл харагдах далайн
Төөрсөн нэгэн загас болоод
Түмний уурганаас хол
Тэнүүчлэн сэлж, тэнэн наадахсан
Ямар байх бол..
Гоё байх боловуу..
Ямар байх бол..
Сайхан байх болов уу..
No comments:
Post a Comment