найзтай байх, хэн нэгний найз байх үнэхээр сайхан..
Тэр дундаа над мэтийн онцлогтой хүнд найз нөхөд гэдэг чухал байрыг эзэлнээ.
Гэхдээ хэн нэгний найз байх аймаааар хэцүү. Мэдэхүү.. Амьдрал тусдаа, үзэл бодол өөр, миний ярьсныг, миний үйлдсэнийг найзын нүдээр харж ойлгож засах хүнээс илүү хаяад явдаг нь олон болохоор найзтай байх заримдаа надад төвөгтэй санагдах гээд байдаг ч үе бий.
Гэхдээ, цөөхөн хэдэн үнэнч дотно найзтай байна гэдэг бол дэндүү дэндүү сайхан. Би бусдаас, бусад найз нараасаа шаарддаг шаардлагаа одоо өөртөө тавьж сурч байгаа.
Найз байх хэцүү. Энэ бас миний нэг мөрөөдөл. Сайн найз байх юм саан...
No comments:
Post a Comment