Та чимэг зүүлтийн талаар юу гэж боддог вэ?
Эрэгтэй эмэгтэй хүн хоёрын хэн нь илүү их чимэг зүүлт хэрэглэдэг бол? хэхэ
ийм тэнэг юм асуусанд намайг уучил эрхэмээ.
Мэдээж эмэгтэй хүн л өнгө бүрийн чимгээр өөрсдийгөө гоёдог.
Чимэг зүүлтэд дургүй гэх эмэгтэйд ядаж нэг ээмэг, бөлзөг, хүзүүний зүүлт байдаг шүү дээ.
харин эрчүүдийн чимэг юу вэ?
Эмэгтэйчүүдээ, эрчүүдийн чимэг нь бид юм байнаа. Эрэгтэй хүний хамгийн гоё гоёл нь эмэгтэй хүн юм байна. Муухай сонсогдож байгааз.. бид хэн нэгний чимэг гэхээр.. магадгүй гоё ч сонсогдож болох юм. Яагаад чимэг гэж хэлснийг би хэлий.
Миний мэдэх олонх эрчүүд /ганц бие, эхнэр нь салаад явсан, нас барсан гэх мэт/ цаанаа өнгө муутай харагддаг. Бүр нэг дутуу угааж, өнгө нь гандсан цагаан цамцтай ч зүйрлэмээр..
Өнөөдөр таараллдсан, уулзалдсан 20-оод эрчүүдийн 18 нь ганц бие байлаа. бүгд 30- 62 нсны хүмүүс. Гүй ээ, ядаж үнэртэх энгэсэг нь бид юм шиг санагдсан шүү. Нэг л тийм дутуу, дутуу дутуудаа хэтэрхий дутуу харагдсан. Харин нөгөө хоёр залуу, унасан сайхан машингүй, магадгүй тэд халуун хүйтэн ус чөлөөтэй хэрэглэх байрны хүмүүс ч биш байх. Гэсэн ч дагуулаад явах гэргий нь түүнийг дэндүү чимжээ. Нэг л дулаахан, нэг л цэмцгэр, нэг л дотно, нэг л бүтэн...
Би БҮТЭН гэх энэ үгийг юугаар, яаж тайлбарлахыг мэдэхгүй байнаа. Гэхдээ, тийм мэдрэмж. Бүтэн л санагдсан.
Тэр арван найман эрчүүдийн олонхи эхнэр нь салаад явсан. Нас барсан хүн бараг алга даа.. Баян хүнтэй суухаар явсан л гэнэ, гадаадруу ажиллах гэж яваад ирээгүй л гэнэ,..
Мөнгөнд дургүй хэн ч байхгүй, мэднээ. Гэхдээ, бас сольж болдоггүй юм гэж хүний амьдралд байдгийм шдээ. Яаааж эрхлэн өссөн хүүхдийнхээ бага насыг, яаж хөтлөлцөж үерхэж явсан гал халуун хайрынхаа түүхийг уландаа гишгээд тансаг амьдрал хөөцөлдөөд явж болох юм бээ?!
Бид чинь эрчүүдэд хэрэгтэй, бидэнгүйгээр тэднийг төсөөлөх тун хэцүү гээд боддоо..
Ухаантай нөхрийг ухаантай эхнэр л бий болгодог..
Нөхрийн зүрхний жаргал нь сайн эхнэрээс эхлэлтэй байдаг..
Дааман хаалган дээр нөхрүүд эхнэрээ магтах болтугай..
No comments:
Post a Comment