Би сайн ээж байхыг хүсдэг юм. Сайн ээж байна гэдэг эхэлсэн хэрнээ үр дүн нь хожим мэдэгдэх нэг ажил ч юм шиг. Хүүхдүүд өсөн томрох цагт л магадгүй би өөрийгөө хэр зэрэг ээж байж вэ гэдгийг харах толь нь миний хүүхдүүд байж таарах нь.
Би хоёр хүүхэдтэй болохыг хүсдэг. Магадгүй гурав ч юм уу..
Гэхдээ, хэд байх нь хамаагүй ээ. гол нь сайн ээж байх л хэрэгтэй. Их эзэнээс эмээгч хүүхдүүд, бас зөвийн замд баярлан муугаас зайлагч хүүхдүүд, дуулгавартай, магтагч хүүхдүүдийг л бий болгох нь миний дээдийн дээд мөрөөдөл..
Жижигхээн, аяаандаа болдог юм, гэхдээ би аяаандаа болдог гэж хөсөр хаян өөрийн чухал салбартаа тоомжиргүй хандахыг хүсдэггүй.
Би найз залуутай. сууна, гэрлэнэ гэж төлөвлөх ч заримдаа боломгүй таарамгүй юм гарвал заавал хүчлээд байх шаардлагагүй гэдгийг ойлгодог. Энэ амьдрал чинь хүчилснээр болчихдог юм биш шүү дээ. Гол суурь нь сэтгэл хайр байжийж явдаг зүйл.
Санаа зовоох асуудал олончиг эдгээр мөрөөдөл минь намайг хүчтэйгээс хүчтэй, бүхнийг хийхэд хөтөлсөөр байх юм. Сураад бай, суралцаад бай Нараа, мөрөөдөл чамд төгс сайнаар ирнэ.
No comments:
Post a Comment