Их сургуулийн төгсөлтийн баяр дээрээс...
Анх кэт, пүүз, жийнс өмссөн нүүрээ ч нэг их будсан юмгүй, харваас арван жилийн ширээнээс дөнгөж салсан хүүхдүүд учирч байсан юм аа бид. Бид гэдэг нь манай ангийнхан шүү дээ.
Дөрвөн жилийн дараа...
Зарим маань хоёр хүүхдийн ээж болж, зарим нь тогойн чинээ гэж ярьдагдаа гэдэстэй болж. Зарим нь яг одоо төрөх эмнэлэг явж байна гэж залгах юм. Яг үнэнээ хэлье, анх бидний хэн нь ч ээж болчихоор царайтай харагдаагүй ээ. Энэ яаж ээж болох вээ, би яаж болдын гэж ярьцгааж наадаж байтал одоо тэр яриа ч мартагдаж хэзээний ээжүүд, аавууд болжээ. Хүүхэд гэж сонин байгаа шүү. Шинэхэн ээжүүд маань чигтэйхэн намбатай. кк өө бас болоогүй, аягуу ухаан суусан гэхүү эсвэл төлөвшсөн гэхүү.. Зааа, ямартай ч юмны наад цаадыг ойлгохтойгоо болцгоосон санагдсан. Лавдаг хэрсүүд өөрийгөө тооцдог надаас хавьгүй илүү шүү.
Ингээд бодохлээр хүүхэд гэдэг нь биднийг давхар хүмүүжүүлж байдаг юм байна даа..
Ангийнхаа бүхий л охидуудад хамгийн сайхныг хүсч, та нарыг минь ирээдүй гэрэлтэй байгаасай. сайн ээж, халамжит хань болоорой миний найзууд..
No comments:
Post a Comment